Хөлөө угаасан усандаа лууван угаасан тогоочийг 10 сая воноор торгожээ

               
2022-05-11 1

Өнгөрсөн жил Сөүлийн өмнөд хэсэгт байрлах гахайн махны ресторанд улаан лууван болон өөрийн хөлөө ижил сойзоор угааж байгаад баригдсан тогоочид 10 сая вон буюу 7,850 ам.долларын торгууль ногдуулжээ.

Сөүл хотын төв дүүргийн шүүхээс 53 настай Ким овогтой тогооч эрэгтэйг Хүнсний ариун цэврийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэн мөнгөн торгууль ногдуулсан байна.

Тодруулбал, өнгөрсөн долдугаар сард шарсан гахайн махан зоогийн газарт хөлөө дүрсэн савтай усандаа улаан луувангаа арилгаж, угааж байгаа тогоочийн бичлэг цахим сулжээнд цацагдсан нь олны дургүйцлыг хүргэжээ. Мөн Бангбае дүүрэгт байрлах тус рестораны эзнийг гахайн мах хадгалах стандарт зөрчсөн, хугацаа нь дууссан сүмс хэрэглэсэн гэх үндэслэлээр шүүхээс найман сая воны торгууль ногдуулсан байна.

Прокурорын зүгээс ахлах тогооч асан, рестораны эзэнд 5 сая воны торгууль ногдуулж байжээ. Харин шүүхээс “Шүүгдэгч хатуу шийтгэл хүлээх ёстой. Учир нь түүний гаргасан үйлдэл нийгмийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, иргэд ресторанд үл итгэх байдалд хүргэсэн” хэмээн үзсэн байна.

Эх сурвалж: Yonhap news

Холбоотой мэдээ