“Амралтын өдрийн худалдаа” зохион байгуулагдаж буй байршлууд

               
2022-05-11 0

Долоо хоногийн Бямба, Ням гарагт “Амралтын өдрийн худалдаа”-г зохион байгуулж эхлээд байна.

Хуваарьт өдрүүдэд “Амралтын өдрийн худалдаа”-г зохион байгуулах үүргийг дүүргүүдийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс  хариуцах бөгөөд талбайн хэмжээндээ тохируулан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болоод худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг хамруулах юм.

зураг

Нийслэлийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, худалдаа, үйлчилгээ чөлөөтэй эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн талбайд “Амралтын өдрийн худалдаа” зохион байгуулж эхэлсэн. Ингэхдээ нийслэлд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхэлж буй үндэсний үйлдвэрлэгчдийг илүүтэй хамруулахаар зорьж буй юм.

зураг

Хуваарийн дагуу дөрөвдүгээр сарын 30, тавдугаар сарын 1-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд, тавдугаар сарын 7, 8-нд Тусгаар тогтнолын талбайд худалдаа зохион байгуулжээ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Холбоотой мэдээ