Товчхон
               

“Самурай” бондын эргэн төлөлтийн 30 хувийг Монголбанкны тусгай дансанд байршуулжээ

               
2022-05-11 0

Хөгжлийн банкнаас “Самурай” бондын эргэн төлөлтийн 30 хувийг Монголбанкны тусгай дансанд байршуулж, бонд эзэмшигчидтэй хэлэлцээ хийж эхэлсэн байна.

Энэ талаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлтөөс “Самурай” бондын төлбөрийг хэсэгчлэн шилжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгосон юм. Энэ оны нэгдүгээр сарын 20-ноос хойш Хөгжлийн банкны чанаргүй зээлээс 201 тэрбум төгрөгийг зээлдэгч нар төлсөн байна. Мөн “Кью Эс Си” компани ойрын хугацаанд 60 тэрбум төгрөг төлөхөө мэдэгджээ.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул, “Манай банк зээлийн багцаа төрийн өмчит компаниудынх, “Кью Эс Си” болон хувийн хэвшлийн гэж гурав ангилж үзэж байгаа. Зээлээ зориулалтаар нь ашиглаад төслөө хэрэгжүүлж байгаа ч цар тахлын болон бусад шалтгааны улмаас саатсан аж ахуйн нэгжүүдэд уян хатан хандаж байгаа. Мэдээж дараагийн хэлцэлд орж, гэрээгээ шинэчлэхийн тулд зарим зээлдэгч нарт магадлан шинжилгээ хийж байна. Энэ оны зургаадугаар сарын 30-нд бид хагас жилийн тайлангаа гаргах ёстой. Тэр хүртэл төрийн өмчит компаниудын чанаргүй зээл дээр ажиллах шаардлагатай болно” хэмээв.

Хөгжлийн банк энэ жил аж ахуйн нэгжүүдээс 800 тэрбум төгрөгийн зээлийг эгүүлэн төлүүлэхээр төлөвлөсөн. Үүнээс 30 орчим хувийг хагас жилдээ багтаан төлүүлнэ хэмээн тооцож буйг тэрбээр онцолсон юм.

Холбоотой мэдээ