Товчхон
               

Орхон аймгийн шилдэг татвар төлөгчид шалгарлаа

               
2022-05-11 0
Орхон аймгийн Татварын хэлтсээс “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тохиолдуулан 2021 онд орлогоо үнэн зөвөөр мэдүүлж, татварын тайлангаа хугацаандаа гаргаж, ногдсон татвараа хугацаанд нь төлсөн орон нутгийн шилдэг татвар төлөгч иргэн, байгууллагуудыг шалгарууллаа. 2021 оны Орхон аймгийн шилдэг татвар төлөгч байгууллагаар “Ора металл”, “Эрдмин”, “Бүтлийн ундарга”, “Орда Заан хошуу”,  “Их эхлэл трейд”, “Орхон органик” ХХК шалгарлаа. Шилдэг татвар төлөгч иргэнээр “Агнист” номын дэлгүүрийн эрхлэгч С.Оюунтунгалаг, “Mild cosmetics” Эрдэнэт салбарын захирал Ж.Баяндалай, “Simple” кафе-ны захирал Н.Хандсүрэн нар шалгарчээ. Шагнал гардуулах үеэр  аймгийн Засаг даргын нийгмийн асуудал эрхэлсэн орлогч А.Түвшинжаргал “Хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, татвараа хугацаандаа төлж улс, орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нийт татвар төлөгч нартаа талархал илэрхийлье. Орхон аймагт татвараа идэвхтэй төлдөг 10 мянган татвар төлөгч байна.   Орхон аймгийн татварын хэлтэс жил бүр татварын орлогын төлөвлөгөө давуулан биелүүлэн амжилттай ажиллаж байна. Мөн тус байгууллагын бүх үйл ажиллагаа цахимжсан нь татвар төлөгчдөд олгож буй томоохон давуу тал болж байгааг онцолмоор байна” гэлээ.

 

Холбоотой мэдээ