БНСУ-ын Тэргүүн хатагтай Ким Кеон Хи анх удаа олны өмнө гарлаа

               
2022-05-11 0

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёол болон Тэргүүн хатагтай Ким Кеон Хи нар хамтдаа тангараг өргөх ёслолд явж, мягмар гарагт албан ёсоор олны өмнө гарч ирсэн байна.

Шинэ засгийн газрын нээлтийг үзэхээр 41,000 орчим хүн цугларсан бөгөөд нээлтийн ёслолд оролцохын өмнө амиа алдсан эх орончдын дурсгалыг хүндэтгэн оршуулгын газарт хүндэтгэл үзүүлжээ. Энэ нь гуравдугаар сард Юныг сонгогдсоноос хойш хосууд анх удаа хамтдаа олны өмнө гарч ирсэн явдал юм.

Yoon seeks breakthrough with wife's apology over resume falsification  allegations

Тэргүүн хатагтай Ким Кеон Хи өнгөрсөн арванхоёрдугаар сард ажилд орох өргөдөл гаргахдаа намтар дээрээ худал хэлсэн гэх үндэслэлээр олон нийтээс уучлалт гуйж, хэсэгтээ анир чимээгүй байжээ.

Тэрбээр Даньян, Хойд Чунчон муж, Сөүл хотын Буддын шашны сүмүүдэд зочилж, Буддын шашны тэргүүн лам нартай уулзсан байна. Мөн өнгөрсөн сард хаягдсан нохой үрчлэх арга хэмжээнд оролцсон байна.

Ажиглагчдын үзэж байгаагаар Ким улс орны удирдагчийн эхнэрийн хувиар олон нийтийн өмнө идэвхтэй оролцохоос илүүтэй Юнд чимээгүйхэн туслах бололтой. Ким өөрийн урлагийн арга хэмжээ зохион байгуулдаг “Covana Contents” компанийхаа үйл ажиллагааг зогсоох эсвэл бизнесээ хаах магадлалтай байгаа гэнэ.

Эх сурвалж: Yonhap news

Холбоотой мэдээ