“Зочид буудал, зоогийн газрын хангамжийн үзэсгэлэн” болно

               
2022-05-11 0
Зургийн эх сурвалж: MPA

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Зочид буудал, зоогийн газрын хангамжийн үзэсгэлэн”-г энэ сарын 13,14-нд Улаанбаатар зочид буудлын “Еvent hall” танхимд зохион байгуулна.

Үзэсгэлэн нь зочлох үйлчилгээний салбарт инновац нэвтрүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг дэмжих, зах зээлээ өргөжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэх, түншлэлийг бий болгох зорилготой юм. Энэ үеэр салбарын хүний нөөцийг чадавхжуулах, туршлага солилцох, ажил мэргэжлийг сурталчлахаар “Зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг уламжлал ёсоор зохион байгуулахаар төлөвлөжээ.

Мөн “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармаг зохиож, тус салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, идэвхтэй ажил хайгч иргэдийг түр болон байнгын ажлын байртай болоход туслахын зэрэгцээ аялал жуулчлалын байгууллагууд мэргэжлийн ажилтнаа олохыг дэмжих үүднээс ажил олгогч, ажил хайгч иргэдийг холбохыг зорьж байна.

Түүнчлэн “Зочлох үйлчилгээний салбарын цахим шилжилт” хэлэлцүүлэг,  мэргэжлийн тогооч нарын BATTLE /багийн халз тэмцээн/, бартендерийн үзүүлбэр /BARMONEY/, урлагийн тоглолт зэрэг үйл ажиллагаа болох аж.

Холбоотой мэдээ