Үндэсний зөвлөлүүд шийдвэрээ олон нийтэд нээлттэй танилцуулдаг болох хэрэгтэй байна

               
2022-05-11 0
Зургийн эх сурвалж: MPA

Монголын ҮЭ-үүдийн холбооноос Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн томилгоо, үйл ажиллагаа, “Капитал” банкны өр авлагатай холбоотойгоор хэвлэлийн бага хурал хийлээ.

ҮЭ-ийн байгууллагаас Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг Капитал” банканд хадгалуулсан өр төлбөрийн эргэн төлөлтийн үйл явц хяналтгүй, хариуцлага байна хэмээн үзэж буйгаа илэрхийлэв. Тиймээс Үндэсний зөвлөлүүд гаргах гэж буй шийдвэрээ олон нийтэд нээлттэй танилцуулдаг болох хэрэгтэй байна. Банкуудад байгаа өр төлбөрийг олон нийтэд нээлттэй зарлахыг шаардав.

Монголын ҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч Б.Эрдэнэбат хэлэхдээ, “Монгол Улсын 3 сая иргэний төлж буй нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хариуцаж буй Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй болгох хэрэгтэй байна” гээд, зөвлөлүүдийн бүрэлдэхүүнд ҮЭ-ийн байгууллагаас төлөөллийг нэмэгдүүлж оролцуулах санал тавив. Тодруулбал, Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн нэр дэвшигчдийг сонгох шинжээчдийн бүрэлдэхүүнийг ашиг сонирхлын зөрчилгүй, 3 талын оролцоо хангасан байдлаар томилон ажиллуулж, МҮЭ-ийн холбооноос нэр дэвшсэн гишүүдийг дэмжин, хамтран ажиллахыг хүсэж буйгаа илэрхийлэв. 

Холбоотой мэдээ