Сэлэнгэ аймаг цэцэрлэгт хүрээлэндээ 750 гаруй мод тарилаа

               
2022-05-11 0

Ногоон хотын төлөөх их үйлсийн эхлэл болгон аймгийн төв Сүхбаатар сумын “Партизан”-ы талбайн дэргэдэх цэцэрлэгт хүрээлэнд гоёлын болон жимсний 7 нэр төрлийн 750 гаруй мод тарилаа.  

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Цэмцгэр Сүхбаатарчууд ногоон хотын төлөө хамтдаа” аяны хүрээнд хэрэгжүүлж буй эл үйл ажиллагаанд Сүхбаатар сумын ЗДТГ, төр төсвийн байгууллагын албан хаагч, сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид оролцлоо. Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж мод тарьж буй үйлсэд гар бие оролцож, Сүхбаатар хотыг ногоон хот болгохын төлөө бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ. Тэрээр мод тарих нь хүний нэг насны буян юм, модыг зүгээр нэг тариад орхих биш түүнийгээ арчилж тордох нь хамгийн чухал хэмээгээд өөрийн мод тарьж, ургуулсан туршлагаасаа хуваалцжээ.

Сүхбаатар сумын төв Партизаны талбайн цэцэрлэгт ийн Голт бор, Улаан яргай, Монос, Үрэл, Венгер серень, Гүйлс зэрэг гоёлын болон жимсний мод ургах боллоо. Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлд зорилгоо нэгтэхийг Сүхбаатар сумын Засаг дарга Т.Пүрэвсүрэн уриаллаа. 

Холбоотой мэдээ