
Зургийн эх сурвалж: MPA
БНХАУ Монгол Улсаас ямаа, хонь болон талын гаралтай бүтээгдэхүүний импортыг түр хугацаагаар зогсоосон талаар тус улсын Засгийн газрын лхагва гараг /2022.05.11/-т гаргасан мэдэгдэлд дурджээ.
Уг шийдвэрийг гаргах болсон шалтгаан нь Монгол Улсад малын дунд “Capripox Virus” буюу каприпоксвирусийн өвчлөл гарсантай холбоотой аж. Каприпоксвирус бол малын тоо толгойг хоргодуулдаг гоц халдварт өвчин. Каприпоксвирус нь дөрөвдүгээр сарын 29-нөөс эхлэн малын дунд илэрсэн хэмээн Хятадын хэвлэл мэдээлэлд онцолсон байна.

0 cэтгэгдэлтэй