Ө.Батцэцэг олон улсын анхны тэмцээнээ шүүлээ

               
2022-05-12 0

Монгол улсаас анх удаа ОУХБХ-ны төдийгүй АХБХ-ны Элит зэрэглэлтэй болсон эмэгтэй шүүгч Өнөржаргалын Батцэцэг өчигдөр замналынхаа олон улсын анхны тоглолтыг шүүлээ.

4 хүн нарын зураг байж магад

Тэрбээр Вьетнам улсад үргэлжилж буй Зүүн Өмнөд Азийн эмэгтэйчүүдийн АШТ-нд шүүгчээр томилогдсон юм. Түүний ажилласан анхны олон улсын тоглолт өчигдөр 19:00 цагаас болсон талбайн эзэн Вьетнам болон Филиппин улсын шигшээ багийн тоглолт байжээ.

Ө.Батцэцэг тус тоглолтыг Австрали, Тайвань, Бутан улсын шүүгчидтэй хамт шүүсэн бөгөөд тэмцээнийг шүүхээр томилогдсон шүүгчдээс хамгийн нас залуу нь байсан гэнэ.

4 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

Холбоотой мэдээ