
Зургийн эх сурвалж: MPA
Дорноговь аймгийн музейд буй Монгол Улсын хосгүй үнэт үзмэрт тооцогддог үзмэрүүдийг “Чингис хаан” музейд шилжүүлэхээр болжээ. Тодруулбал, XIII зууны үеийн язгууртан эмэгтэй хүний өмсөж байсан өвөл зуны гурван дээл бий.
Урт нь 145 см, өргөн 222 см хэмжээтэй дээл нь шарилыг хучиж тавьсан байдалтай олджээ. Ямар нэг зэрлэг амьтны арьс зарим хэсэгтээ хүрэн өнгийн үстэй бололтой, элдэж боловсруулан, хөрстэй хэсгийг нь доош харуулсан, зөв ташуу энгэртэй, нарийн ханцуй, уужим сугатай, урт, нэлээд элбэг өргөн эсгүүртэй дээл юм.Мөн магнаг торгон дээлийн Дорноговийн музейн хосгүй үнэт үзмэрт урт нь 156 см, өргөн 155 см. Магнаг торгон дээлийн хоёр ханцуйг өвөр лүү нь нугалан эвхэж шарилын толгой доор дэрлүүлсэн байжээ.
Дээлийн зүүн ханцуй тохойноосоо урагш, урд энгэр хормойн зарим хэсгүүд үжирч муудан салбарч урагдаад 30-40 хувь үгүй болсон. Энэ дээл нь зүүн гар талдаа дарсан ташуу энгэр, нарийн ханцуй, уужим суга, газар шүргэсэн урт, өргөн хормойтой.
Гадар өнгийг хоёр өөр хээтэй хоёр магнаг торгоор урласан аж.
Дотуур дан дээлийн урт 132 см, өргөн 158 см. Дээл нь нарийн нэхээстэй улаан хүрэн өнгийн нимгэн торгоор хийсэн, зөв тийш дарсан ташуу энгэртэй, босоо захтай, нарийхан ханцуйтай, хуниас бүхий сул дэрвэгэр хормойтой юмМөн XIII зууны үеийн хатмал шарилыг ч “Чингис хаан” музейд дэлгэхээр болжээ.

0 cэтгэгдэлтэй