Товчхон
               

Дугуйчид их насны морьдын зайд уралдана

               
2022-05-12 0
Зургийн эх сурвалж: MPA

Монголын дугуйн холбооны нэрэмжит “Дугуйчин та их насны морьдын уралдааны замыг хэдэн минутад туулах вэ” уулын дугуйн тэмцээн тав дахь удаагаа зохиогдох гэж байна. Тавдугаар сарын 14-ний Бямба гарагт “Хүй 7 худаг”-т эхлэх “Морь хурдан уу? Дугуй хурдан уу?” уламжлалт 25 км-ийн тэмцээн бүх насны ангиллаар явагдана.

  1. Сонирхогч-Эр 17-29 нас, 30-39 нас, 40-49 нас, 50-59 нас, 60+
  2. Сонирхогч-Эм 19-29 нас, 30-39 нас, 40-49 нас, 50+
  3. Мастер 30-39 нас, 40-49 нас, 50-59 нас, 60+
  4. Өсвөр үе-Эр 12-14 нас, 15-16 нас, 17-18 нас
  5. Өсвөр үе-Эм 13-14 нас, 15-16 нас, 17-18 нас
  6. Under-23, Элит-Эр, Элит-Эм гэсэн нийт 22 насны ангиллаар тус тус уралдана.

Холбоотой мэдээ