Шүүгч татгалзсан тул Н.Түвшинбаярын шүүх хурлыг хойшлуулжээ

               
2022-05-12 0

Прокурорын байгууллагаас олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шалгаж дуусаад, энэ оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Тус шүүхээс Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр /2022.05.12/ 09.30 цагт товлосон байсан ч илтгэгч шүүгч шүүх хуралдаанд оролцохоос татгалзсан тул Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүх хуралдааныг дахин товлох юм.

Шүүгч татгалзсан нь хэргийн холбогдогч нартай хамаагүй гэдгийг өмгөөлөгчийн зүгээс мэдэгдлээ. Өнөөдрийн шүүх хуралдаанд 10 гэрч оролцох байснаас ес нь иржээ.

Эргэн сануулахад, Н.Түвшинбаяр нь 2021 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг зодож, түүний биед хүнд гэмтэл учруулсан. Хохирогч удаан хугацаанд эмчилгээ хийлгэсэн ч 2021 оны арванхоёрдугаар сарын 24-ны өдөр таалал төгссөн.

Холбоотой мэдээ