
Гэрэл зургийг: MPA
Ардчилсан намын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр МУГЖ Д.Сосорбарам намдаа эргэн ирж буйгаа мэдэгдэв.
Тэрбээр “2016 онд би манай нам социалист болсон гээд хаяад гарсан түүхтэй. Энэ түүх ард үлдэг. Би намдаа эргэж ирж байна. Эргэж ирэхгүй бол болохгүй юм байна. Эргэж ирэхдээ дүү нараа урьж байна. Миний эргэж ирсэн шалтгаан нь “Энэ намд байгаа залуучууд, залуу лидерүүд энэ тогтолцоог өөрчлөөч гэж гуйж байна. Хүндэтгэлтэйгээр залж байна. Залуучуудаа эрх чөлөөнийхөө гэрт ир. Ах нь хань болъё. Өнөөдрөөс эхлээд би амьсгаа хураах хүртлээ энэ үзэл санаатайгаа хамт байх болно” гэлээ.

0 cэтгэгдэлтэй