Товчхон
               

Э.Бат-Үүл: Улс орны хэрэгт ийм бүдүүлгээр оролцсон түүх байдаггүй

               
2022-05-12 0
Зургийн эх сурвалж: MPA

Өнөөдөр /2022.05.12/ Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Энэ үеэр Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл өөрийн байр сууриа илэрхийллээ. Өчигдөр түүнийг хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө жагсаал хийж байх үеэр эсэргүүцсэн иргэд гурил цацсан юм.

Тэрбээр “Оросын талаас илтэд манай улсын Бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол руу халдаж эхэллээ. Улс орны хэрэгт ийм бүдүүлгээр оролцсон ийм түүх байдаггүй. Ерөнхийлөгч асан Х.Баттулга илтэд өдөөн хатгасан үйл ажиллагаа хийж байна. Өчигдөр нэлээд олон зүйлийн зангилаа харагдлаа. Д.Сосорбарам руу, яг үнэндээ хэлмэгдэгсдийн хөшөө рүү гурил цацлаа. Би ч сүүлдээ бодсон, И.К.Азизов, В.Путин, Х.Баттулгын шившлэгтэй бодис цацчихав уу л гэж бодлоо. Монголчууд ингэж доромжлуулахгүй ээ. Хэлмэгдэгсэд эрх чөлөөтэй амьдраарай гэж бидний төлөө амь насаа өргөсөн юм” хэмээв.

Холбоотой мэдээ