Товчхон
               

Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үеэс 21 хувиар өсжээ

               
2022-05-12 0

Энэ оны I улирлын байдлаар захиалга авч буй шинэ орон сууцны дундаж үнэ нэг метр квадрат нь гурван сая 390 мянган төгрөгийн ханштай байгааг “Тэнхлэг зууч” компани мэдээллээ.

Энэ нь өмнөх улирлаас дөрвөн хувиар, харин өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21 хувиар өсөөд байна. Шинэ орон сууцны нэг метр квадратын үнэ өсөхөд бараа материалын үнэ өссөн нь гол нөлөө үзүүлжээ.

Үнийн өсөлт цаашид үргэлжлэх төлөвтэй байгаагаас гадна тээвэр логистикийн асуудал шийдэгдсэний дараа үнийн өсөлт саарч магадгүй гэж салбарынхан үзэж байна.

Тайлант улиралд алслагдсан дүүргүүдийн шинэ орон сууцны талбайн дундаж үнэ 7.1 хувиар өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Мөн Хан-Уул болон Сүхбаатар дүүрэгт байрлах шинэ орон сууцны үнэ 3-5 хувиар өсжээ.

Харин Чингэлтэй дүүрэгт шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх улирлаас 2.7 хувиар буурч, нэг метр квадрат нь 2.84 сая төгрөг болоод байна.

Холбоотой мэдээ