Товчхон
               

Архангай аймаг хурдан морины бүсийн уралдааны товыг шинэчилжээ

               
2022-05-12 0
Зургийн эх сурвалж: MPA

Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн а/316 дугаар захирамжаар хурдан морины бүсийн уралдааны товыг шинэчилжээ.

Уламжлал болгон зохион байгуулдаг аймгийн хурдан морины бүсийн хязаалан, шүдлэн, дааганы уралдааныг Ихтамир суманд 5 дугаар сарын 16-ны өдөр, аймгийн Морин спорт, уяачдын холбооны тэргүүний нэрэмжит хязаалан, шүдлэн, дааганы уралдааныг Эрдэнэбулган суманд 5 дугаар сарын 21-ний өдөр, Хайрхан суманд тус сумын Морин спорт, уяачдын холбоог үүсгэн байгуулсны 20 жилийн ойн нэрэмжит азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, дааганы уралдааныг 7 дугаар сарын 2, 3-ны өдөр тус тус зохион байгуулахаар тов гаргажээ.

Хурдан морины уралдааныг тогтоосон хугацаанд холбогдох дүрэм, журмын дагуу зохион байгуулалтын өндөр түвшинд, уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр явуулахыг аймгийн Морин спорт, уяачдын холбоо болон ЦГ, ХХААГ, ОБГ,МЭГ,ЭМГ, сумдын Засаг дарга нарт үүрэг болгожээ.

Холбоотой мэдээ