Товчхон
               

Мал аж ахуй эрхлэгчдийн тэжээлийн хамгамж, чанарыг сайжруулах төслийн гэрээг үзэглэв

               
2022-05-12 0

БНСУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “КОПИА Монгол төв” нь Бүгд Найрамдах Солонгос Улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар 2014 оноос эхлэн Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт нийт 16 төслийг хэрэгжүүлээд байна. Энэхүү төслүүдийн хүрээнд БНСУ-ын хөдөө аж ахуйн дэвшилтэт технологийг нутагшуулах, үр тариа, тэжээлийн ургамлын үр үйлдвэрлэл, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлийн судалгаа шинжилгээний ажлыг санхүүжүүлэх, төслийн үр дүнг түгээн дэлгэрүүлэх, хоёр улсын эрдэмтэн судлаачдыг солилцож хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг чадавхжуулах чиглэлээр холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Энэхүү үйл ажиллагааныхаа хүрээнд 2022-2025 онд ХААИС, МААЭШХ-тай хамтран хэрэгжүүлэх Мал аж ахуй эрхлэгчдийн тэжээлийн хангамж, чанарыг сайжруулах загвар бий болгох төслийн техникийн хамтын ажиллагааны гэрээнд холбогдох талууд гарын үсэг зурлаа.

Шинэ төслийн гарын үсэг зурах үйл ажиллагаанд “Копиа Монгол төв”-ийн захирал Чой Ман Ёон, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнх, ХААИС-ийн Ректор Т.Хэрүүга, МААЭШХ-ийн захирал Д. Батсүх, төслийн удирдагч ХААИС, МААБС-ийн багш доктор Ж.Шинэхүү, МААЭШХ-ийн Бэлчээр, тэжээлийн салбарын эрхлэгч доктор Ц.Дэжидмаа нар оролцон төслийн танилцуулга, хүлээгдэж буй үр дүн болон стратеги төлөвлөгөөний талаар ярилцлаа.  

Холбоотой мэдээ