Товчхон
               

100 мянган иргэний гарын үсэг зуруулсныг хүлээн авчээ

               
2022-05-12 0

УИХ-ын гишүүн Д.Доржхандаас сонгуулийн тогтолцоог өөрчлөхийг дэмжиж байгаа эсэх, төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд тойргийн хуваарилалт хэр оновчтой, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын үр дүн зэрэг асуудлуудаар Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргийн нийт 100 мянга гаруй иргэний гарын үсгийг цуглуулсныг хүлээн авчээ.

“Тогтолцооны өөрчлөлт хийхийг иргэд дэмжиж, утасны дугаараа бичиж, гарын үсгээ зурсан. Тиймээс иргэдийн энэхүү саналд үндэслэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх, УИХ-ын бусад гишүүд сонгогчиддоо хандаж илүү олон хүнээс санал авах боломжийг бий болгох” хүсэлтийг тавьсан байна.

Иймээс улс орон, иргэдийнхээ хөгжлийн төлөөх өөрчлөлт, шинэчлэлт хийх саналыг дэмжинэ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Үндсэн хуулийн эрх зүйн хамгаалалтыг бий болгожээ.

УИХ-аас хууль, тогтоомжийг боловсруулахад санал авах “D-parliament” аппликейшнд хандсан иргэдийн саналыг үндэслэн хуулийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байгаа тухай харилцан ярилцсан байна.

Холбоотой мэдээ