Миами Филлиг цувралд хожиж, бүсийн аваргын төлөө шалгарлаа

               
2022-05-13 0

NBA-ийн 2021-2022 оны улирлын плэй-оффын тоглолтууд үргэлжилж байна. Миами Хит Филаделпиа 76 багуудын цувралын зургаа дахь тоглолт болж 99:90 харьцаагаар Миами хожлоо.

Өнөөдрийн тоглолтод Хитээс Жимми Батлэр 32 оноо 8 самбар авсан бол Макс Струс 20 оноо 11 самбар аван хожилд хувь нэмрээ оруулав. Харин Филлигээс Жоэл Эмбийд, Тайрис Макси нар тус тус 20 оноо авч багаа оноо авалтаар тэргүүлсэн бол Жэймс Хардэн ердөө 11 оноо авсан байна.

Ингэснээр Миами бүсийн аваргын төлөө шалгарсан бол Филлигийн улирал энд хүрээд өндөрлөлөө.

Холбоотой мэдээ