Товчхон
               

Булган аймаг “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” аян зохион байгууллаа

               
2022-05-13 0
Зургийн эх сурвалж: MPA

Булган аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газар “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” аян зохион байгуулан сургууль, цэцэрлэгийн хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийлээ. Тус сумын сургууль цэцэрлэгийн 1983 хүүхдийг сургуулийн болон шүдний эмч нарын үзлэгт хамруулсан байна. Анхан шатны үзлэгээр шүд цоорлын өвчтэй 1673 илэрч, шүүд цоорох өвчний тархалт 84,4 хувь байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрсдлийн үнэлгээний аргачлалаар тооцоход шүд цоорох өвчний эрчим дунд эрсдэлтэй байгаа талаар сумын Засаг даргын Тамгын газар мэдээллээ. Булган сумын Засаг даргын “Ирээдүйд тэмүүлсэн хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэн хүүхдийн амны хөндийн эрүүл мэндэд анхаарч, хүүхдийн шүдийг эмчлэх, эрүүл байлгах талаар эмчилгээ, сургалт хийж, эцэг эхчүүдтэй хамтран ажиллаж байна.

Холбоотой мэдээ