Товчхон
               

НҮБ: Украинаас зургаан сая гаруй хүн дүрвэжээ

               
2022-05-13 0

Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш Украинаас дүрвэсэн иргэдийн тоо зургаан сая давсан талаар НҮБ-ын дүрвэгсдийн агентлаг пүрэв гарагт мэдээлжээ.

Хоёрдугаар сарын 24-нд эхэлсэн Оросын түрэмгийлэл олон хүнийг орон гэрээ орхин дүрвэхээс өөр аргагүйд хүргэсэн бөгөөд улс орондоо дүрвэсэн украинчуудын тоо найман саяд хүрснийг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын сүүлийн тайлан харуулсан байна.

НҮБ-ын мэдээллээр, Украинаас лхагва гаргийн байдлаар 6.03 сая хүн дүрвэжээ. Дүрвэгсдийн дийлэнх нь Польш, Словак, Унгар, Румыны хилийн шалган нэвтрүүлэхээр Европын Холбоо руу нэвтэрсэн бөгөөд сайн дурынхан, Засгийн газрууд тэдэнд байрлах байх олох, тусламж дэмжлэгээр хангахад туслахаар ажиллаж байна.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын мэдээлснээр, Польш руу 3.27 сая гаруй хүн, Румын руу 895 мянга орчим хүн, Унгар руу 583 мянга орчим хүн, Молдова руу 459 мянга гаруй хүн дүрвэсэн бол 785 мянга орчим хүн Оросыг зорьжээ. 

Холбоотой мэдээ