Товчхон
               

Энэ онд 8.5 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлнэ

               
2022-05-13 0
Зургийн эх сурвалж: MPA

Татварын төлөгчдийн өдрүүд өнөөдөр өндөрлөж байна. “Та баялаг бүтээгч” уриан дор болсон энэ жилийн татварын өдрүүдээр шилдэг татвар төлөгч ААН-үүдийг тодруулав. Мөн нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн татварын хэлтэс орон нутгийнхаа томоохон худалдааны төвүүдэд төлбөрийн баримт авах, өгөх дадал суулгах өдөрлөгийг зохион байгуулж, цахим орчинд “Төлсөн л бол баримтаа аваарай” уриалга бүхий сурталчилгааны ажлыг хийжээ.

Энэ оныг “Татварын боловсролыг дэмжих жил” болгосонтой холбоотой нийслэлийн ЕБС-ийн багш нарын дунд хүүхэд багачуудад татварын боловсрол олгох зорилгоо зарласан шилдэг контентын уралдааны шилдгүүд болон уламжлал болгон зохион байгуулдаг гар зургийн уралдааны ялагчдыг шалгарууллаа.

Монгол Улсын татварын байгууллага энэ онд нийт 8.5 их наяд төгрөгийн татварын орлогыг улсын төсөвт төвлөрүүлнэ. Оны эхний 4 сард улсын болон орон нутгийн төсөвт нийт 3.4 их наяд төгрөг төвлөрүүлэхээс 3.3 их наяд төгрөгийн орлогыг бүрдүүлжээ.Өнгөрсөн оны жилийн эцсийн тоон мэдээгээр Монголын татварын алба улс, орон нутгийн төсөвт 7.2 их наяд төгрөгийн татварын орлого бүрдүүлээд буйг Татварын ерөнхий газраас мэдээлсэн юм.

Холбоотой мэдээ