Даллас долоо дахь тоглолтод Финиксийг хожиж бүсийн аваргын төлөө шалгарлаа

               
2022-05-16 0

NBA-ийн 2021-2022 оны улирлын плэй-оффын тоглолтууд үргэлжилж байна. Даллас Маверикс Финикс Санс багуудын цувралын долоо дахь тоглолт болж 123:90 харьцаагаар Даллас хожлоо.

Өнөөдрийн тоглолтод Далласаас Лука Дончич 35 оноо 10 самбар авсан бол Спенсэр Динвиди 30 оноо Жэйлэн Брансон 24 оноог тус тус авч хожилд хувь нэмрээ оруулжээ. Харин Финиксээс Камерон Жонсон 12 оноо авсан ба Дэвин Бүүкэр 11 оноо, Крис Пол 10 оноо аван хүлээлтээс хэт дор тоглолт үзүүлэн хожигдол хүлээв.

Ингэснээр Даллас бүсийн аваргын төлөө Уорриостой тоглох бол Финиксийн улирал энд хүрээд өндөрлөлөө.

Холбоотой мэдээ