ЭМЯ: Халдварын 29 тохиолдол шинээр батлагдлаа

               
2022-05-16 0
Зургийн эх сурвалж: MPA

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 29 тохиолдол шинээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 21 нь Улаанбаатар хотод, 8 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад нийт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 923,090 болж нэмэгдэв.

Тавдугаар сарын 9-ний байдлаар нийслэл болон зургаан аймагт 250 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Холбоотой мэдээ