Крис Пол: Энэ жил зодог тайлахгүй, ирэх улиралд энэ цэгтээ дахин хүрэх болно

               
2022-05-16 0

NBA-ийн 2021-2022 оны улирлын плэй-оффын тоглолтууд үргэлжилж байна. Даллас Маверикс Финикс Санс багуудын цувралын долоо дахь тоглолт болж 123:90 харьцаагаар Даллас хожин Финиксийн улирал өндөрлөсөн билээ.

Өнөөдрийн тоглолтод Финиксийн холбон тоглогч Крис Пол ердөө 10 оноо аван хангалтгүй тоглосон ба тэрбээр Лукаг бэртлээсээ эргэн ирсэн цувралын гурав дахь тоглолтоос хойш хамгийн ихдээ 13 оноо авч тоглосон буюу сүүлийн таван тоглолтод 9.4 оноо дунджилжээ. Үүнээс үүдэн түүний зарим дэмжигчид болон NBA сонирхогчид Полын зодог тайлах цаг ирсэн гэж үзэж байгаа юм.

Тоглолтын дараах хэвлэлийн хурлын үеэр Крис Пол “Энэ жил би зодог тайлахгүй. Ирэх улиралд бид яг энэ цэгтээ дахин хүрэх болно” хэмээн хэлжээ.

Холбоотой мэдээ