Товчхон
               

Л.Халтар: МИАТ энэ онд багтаж хоёр ачааны онгоц түрээсээр авна

               
2022-05-16 0
ургийн эх сурвалж: MPA

МИАТ компани энэ онд хоёр ачааны онгоц түрээсээр авахаар болжээ. Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Хувийн хэвшлийн авиа компаниуд ачааны зориулалттай онгоц оруулаад ирсэн ажиллаж байна. МИАТ энэ онд багтаж хоёр ачааны онгоц түрээсээр авна. Эхний онгоц нь ирэх зургаадугаар сард орж ирнэ. Гэрээ хэлцлийг нь одоо хийж байна. Европ болон бусад чиглэлд ачаа тээврийн зориулалтаар ашиглана” гэлээ.

Холбоотой мэдээ