Товчхон
               

Шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ 3.2 сая төгрөг боллоо

               
2022-05-16 0
Зургийн эх сурвалж: MPA

Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2022 оны дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 19.7 хувиар, өмнөх сараас 0.7 хувиар тус тус өссөн байна. Шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ 3.2 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 3.48 сая төгрөг байна.

Харин хуучин орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнэ 3.01 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 3.90 сая төгрөгт хүрчээ.

Эх сурвалж: ҮСХ

Холбоотой мэдээ