
Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь Ардчилсан намын бүлэг хаалттай хуралдаж, бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулах асуудлыг бүлгийн нийт гишүүд хаалттай хэлэлцсэн.
Энэ долоо хоногт эл асуудлыг эцэслэн шийдэхээр болсон байсан ч Д.Ганбат нь УИХ-ын дарга Г.Занданшатартай үгсэн хуйвалдаж, өнөөдөр хуралдах байсан АН-ын бүлгийн хурлын товыг цуцалж, өөрөө төрийн ордонд ирэлгүй зугтжээ.
АН-ын бүлгийн 8 гишүүн хуралдаа ирээд нэр бүхий гишүүд “Бүлгийн үйл ажиллагаа ийм байдлаар үргэлжилбэл АН-ын бүлэг байх шаардлагагүй” хэмээн ихэд уурласан байна. Энэ байдлаараа АН бүлэггүй болоход хүрч мэдэх юм. Улмаар Ардчилсан нам УИХ-ын дэд даргагүй болж, бүлгийн ажлын алба татан буугдана гэсэн үг.
Өнөөдрийн бүлгийн хуралд ирсэн гишүүд УИХ-ын дарга Г.Занданшатарт АН-ын бүлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах талаар шаардлага хүргүүлсэн байна.

0 cэтгэгдэлтэй