Товчхон
               

Номын баярт Алтай нутгийн зохиолчид оролцоно

               
2022-05-16 0

Нэрт соён гэгээрүүлэгч, дуун хөрвүүлэгч гүүш Мишигийн Цэдэндоржийн мэндэлсний 90 жилийн ойн хүрээнд Говь-Алтай аймгийн зохиолчдын анхдугаар чуулган болно. Чуулган тавдугаар сарын 20-нд, Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд болох бөгөөд 150 гаруй зохиолч оролцохоор нэгдээд байна. Арга хэмжээний хүрээнд М.Цэдэндоржийн уран бүтээл, номын үзэсгэлэн, Алтайн зохиолчдын номын үзэсгэлэн худалдаа болно. Сүхбаатарын талбайд болох НОМЫН БАЯР энэ сарын 20, 21, 22-ны өдрүүдэд үргэлжлэх юм.

Эрхэм уншигч та бүхнийг хүрэлцэн ирж Алтай нутгийнхаа зохиолчидтой учран золгож, ном бүтээлийг нь дээжлэн авч, хамт баярлахыг зохион байгуулагчдын зүгээс урьж байна.

Зохион байгуулагчидтай холбоо барих утас: 99083507, 95110223 юм байна.

Холбоотой мэдээ