Халдварын 77 тохиолдол шинээр батлагдаж, нэг иргэн нас баржээ

               
2022-05-17 0
Зургийн эх сурвалж: MPA

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 77 тохиолдол шинээр батлагдсан байна.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 59 нь Улаанбаатар хотод, 18 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад нийт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 923,192 болж нэмэгдлээ.

Түүнчлэн энэ хугацаанд уг өвчний улмаас нэг иргэн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,114 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Холбоотой мэдээ