Товчхон
               

Насанд хүрэгчдэд зориулсан “Алмонд” роман нэг сая хувь борлогджээ

               
2022-05-17 0

Өмнөд Солонгосын зохиолч Сон Вон Пёнгийн бичсэн насанд хүрэгчдийн “Алмонд” роман хэвлэгдсэнээс хойш таван жилийн хугацаанд нэг сая хувь борлогдсон тухай мэдээлжээ.

“Changbi Publishers” компани нь анх 2017 онд хэвлэгдсэн “Алмонд” номын амжилтыг тохиолдуулан тусгай хэвлэлийг гаргасан байна. Энэхүү тусгай хэвлэл нь шинэ нүүр хуудастай бөгөөд уншигчдын санал хүсэлтийг харгалзан үзсэн гэнэ.

“Алмонд” нь айдас, уур хилэн гэх мэт сэтгэл хөдлөлийг мэдэрдэггүй нэгэн хүүгийн тухай өгүүлэх аж. Тус ном нь 20 өөр хэлээр орчуулагдсан бөгөөд тайзны мюзикл, жүжиг болгон хувиргажээ. Харин 2020 онд роман төрөлд Японы номын дэлгүүрүүдээс жил бүр олгодог шагналыг хүртсэн анхны Азийн уран зөгнөлт зохиол болсон байна.

Эх сурвалж: Yonhap news

Холбоотой мэдээ