“Бэлтэс мөрөн” ХХК буцаан олголтын ажлаа хойшлууллаа

               
2022-05-17 0

Хөвсгөл аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж, иргэдээс бэлэн мөнгө авч 30-100 өсгөж өгдөг гэх “Бэлтэс мөрөн” ХХК-ийн шинээр гэрээ хийхийг хуулийн байгууллагаас хориглосон. Улмаар өмнө гэрээ хийсэн иргэдийн мөнгийг буцааж өгөх чиглэл өгсөн.

Энэ сарын 16-ны өдрөөс эхлэн буцаан олголт хийхээ мэдэгдсэн тус компани, эл хугацаагаа хойшлууллаа. Тодруулбал, олон улсын хөрөнгийн бирж дээр хөрөнгө байршуулахад хүлээлт үүссэн тул тавдугаар сарын 25-ны дотор буцаан шилжүүлэлт хийнэ хэмээн мэдэгджээ.

Холбоотой мэдээ