“BTS” хамтлаг “Billboard Music Awards”-аас гурван шагнал хүртлээ

               
2022-05-17 0

БНСУ-ын алдарт хамтлаг “BTS” АНУ-ын поп хөгжмийн гурван том шагналын нэг болох 2022 оны “Billboard Music Awards”-аас  гурван шагнал хүртсэн тухай “Billboard” мэдээллээ.

Ингэхдээ шилдэг хамтлаг, шилдэг борлуулалттай уран бүтээлч, шилдэг борлуулалттай дуугаар шалгарч, зургаа дахь жилдээ шагнал хүртсэн байна.

Тус хамтлаг нь энэ ангилалд гурван цом хүртсэн амжилтаараа Их Британи-Ирландын эрэгтэй дууны хамтлаг болох “One Direction”-тэй зэрэгцэж байгаа юм.

“BTS” хамтлагийн гишүүд ирэх сард гарах шинэ цомгийнхоо ажлаас үүдэн ёслолд оролцож чадаагүй байна. Тус хамтлаг албан ёсны твиттер хуудсандаа “Зургаан жил дараалан #BBMA хүртсэн! Бидний дууг сонсож, дэмжсэнд баярлалаа” хэмээн бичжээ.

Эх сурвалж: Yonhap news

Холбоотой мэдээ