Б.Лхагвасүрэн: 2023 оны эхнээс инфляц нэг оронтой тоо руу орно

               
2022-05-17 0
Зургийн эх сурвалж: MPA

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ хуулийн төслийн агуулга нь арилжааны банкууд хувьцаа гаргаж олон нийтийн болох хуулийн хугацааг нэг жилээр сунгах юм. 

Байнгын хорооны хуралдааны үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн инфляц ямар байгаа талаар мэдээлэл өглөө. Тэрээр “Дөрвөн сарын байдлаар инфляц 14.4 хувьтай гарсан. Түүнээс хойш өсөөгүй тогтворжоод байна. Дунд хугацаанд инфляц тогтворжино гэж харж байгаа. Бидний төсөөлж байгаагаар инфляц 2023 оны эхнээс нэг оронтой тоо руу орно” гэсэн юм. 

Холбоотой мэдээ