Тэргэнцэртэй сэлэмний улсын аваргууд тодорлоо

               
2022-01-18 0

Монголын Тэргэнцэртэй сэлэмний холбоо, Монголын спортын корпорац хамтран Улсын аварга шалгаруулах тэмцээнийг ням гарагт зохион байгуулж шилдгүүдээ шалгаруулав.

“Мөсөн өргөө”-нд болсон тус тэмцээний аваргын алтан медаль хүртсэн тамирчид Тайланд улсад зохион байгуулагдах Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн эзэн болсон юм. Эрэгтэй ганцаарчилсан төрөлд: I байр Б.Даваасүрэн, II байр Б.Жигмэддорж, III байр: Б.Гантулга, А.Дөлгөөн.

Эмэгтэй ганцаарчилсан төрөлд: I байр: Д. Цолмон, II байр: Ч. Тунгалагтуяа, III байр: Б.Гантуяа, С.Оюундарь нар шалгарчээ.

Холбоотой мэдээ