Товчхон
               

“Girls’ Generation” хамтлаг ирэх наймдугаар сард эргэн ирэлт хийнэ

               
2022-05-17 0

Өмнөд Солонгосын охидын хамтлаг “Girls’ Generation” ирэх наймдугаар сард анхны цомгоо гаргасны 15 жилийн ойг тохиолдуулан шинэ цомгоо гаргахаар болсныг тус хамтлагийн агентлаг мягмар гарагт мэдээллээ.

Тус цомогт хамтлагийн найман гишүүн бүгд оролцох болно хэмээн “SM Entertainment”-ийн зүгээс мэдэгджээ. Анх 2007 онд дэбютээ хийж байсан тус хамтлаг “Girls’ Generation”, “Gee”, “Genie”, “Lion Heart” зэрэг хит дуунуудаараа алдартай билээ. 2017 оны намдугаар сард “Holiday Night” нэртэй зургаа дахь бүрэн хэмжээний цомгоо гаргаснаас хойш тус хамтлаг дахин шинэ уран бүтээл хийгээгүй юм.

Эх сурвалж: Yonhap news

Холбоотой мэдээ