Товчхон
               

“Бээжин хөл хорионд орно” хэмээн нийтэлсэн эмэгтэйг баривчилжээ

               
2022-05-17 0

БНХАУ-ын нэгэн эмэгтэйг цахим орчинд “Бээжин хот удахгүй коронавирусээс болж хөл хорионд орно, хүргэлтийн үйлчилгээг ч зогсооно” хэмээн бичсэний хариуд худал цуурхал тараасан хэргээр буруутгаж, баривчилжээ.

Энэхүү мэдээлэл маш богино хугацаанд олны анхааралд өртсөн тул хөл хорионд орохоос болгоомжилсон иргэд Бээжин хотын дэлгүүр, худалдааны төвүүдээс өргөн хэрэглээний бараа ихээр худалдан авчээ.

Уг мэдээллийг худал болохыг хотын захиргааны зүгээс сануулсан боловч иргэд дэлгүүрт оочерлосон байдалтай хэвээр байгаа аж. Харин худал мэдээлэл тараасан эмэгтэйд ямар шийтгэл оногдуулах нь одоогоор тодорхойгүй байгаа гэнэ. Бээжин хотод дөрөвдүгээр сарын 22-ноос хойш нийт 1000 орчим шинэ коронавирусийн тохиолдол бүртгэгдээд байна.

Эх сурвалж: Kyodo news

Холбоотой мэдээ