Засгийн газар нийтийн тээврийн шинэчлэлийн талаар хуралдаж байна

               
2022-05-18 0

Монгол Улсын Засгийн газар Лхагва гараг бүр ээлжит хуралдаан хийж, тодорхой асуудлуудыг шийдвэрлэдэг. Засгийн газрын хурал 09:00 цагаас эхэлсэн байна.

Өнөөдрийн хуралдаанаар:

  • Эрчим хүчний хөгжлийн төслүүдийн жагсаалтад туссан зарим төслийн хэрэгжилтийн явц,
  • Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх чиглэлээр авах зарим арга хэмжээ,
  • Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэчлэлийн талаар,
  • Монгол, Хятадын хилийн боомтод автомат удирдлагатай чингэлэг тээврийн системийг нэвтрүүлэх тухай зэрэг 22 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.

Өнгөрөгч долоо хоногийн ээлжит хуралдаанаараа “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталсанаар гадна улсын тэргүүний дөрвөн сумыг шалгаруулан зарласан билээ.

Холбоотой мэдээ