Олон улсын музейн өдөр тохиож байна

               
2022-05-18 0
Гэрэл зургийг: MPA

Олон улсын музейн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг Олон улсын музейн зөвлөл (International Council of Museums) нийгмийн хөгжилд гүйцэтгэх музейн үүргийн талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэхийн тулд 1977 оноос жил бүр шинэ сэдвийн дор дэлхий даяар зохион байгуулж байна.

Олон улсын музейн зөвлөлөөс энэ жилийг “Музейн хүч нөлөө” уриатай тэмдэглэн өнгөрүүлж, дэлхийн 138 орны 44 мянга гаруй музей нэгдэн илүү инновацилаг байх, музейн боловсролыг нэмэгдүүлэх, хүн хоорондын харилцааг илүү гүн болгож, шинжлэх ухааны мэдлэгийг түгээх зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Олон улсын музейн зөвлөл (ОУМЗ) 1946 онд байгуулагдсан, байгаль, соёлын өвийг судлах, хадгалан хамгаалах, уламжлуулан нийгэмд түгээх үүрэг хүлээсэн, музей болон музейн мэргэжилтнүүдийг нэгтгэсэн засгийн газрын бус, мэргэжлийн олон улсын байгууллага юм. Нийт 138 орны 44 686 музейн мэргэжилтнийг нэгтгээд байна. Монгол Улсаас ОУМЗ-ийн гишүүнээр музейн байгууллагаас элсэн 2003 оноос Олон улсын музейн өдрийг музейг удирдах байгууллага ба музейнүүдтэй хамтран тэмдэглэж иржээ.

Холбоотой мэдээ