Товчхон
               

Д.Сумъяабазар: Наймдугаар сарын 20-ны дотор 591 ширхэг автобусыг татан авна

               
2022-05-18 0
Зургийн эх сурвалж: MPA

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэчлэлийн талаар хэлэлцсэн. Энэ талаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд төр, хувийн хэвшлийн 1200 орчим нийтийн тээвэр хөдөлгөөнд оролцож байгаа. Улаанбаатар хотын хэмжээнд энэ оны сүүлээр ашиглалтаас хасагдах тээврийн хэрэгслийн тоо 975. Парк шинэчлэлийн хүрээнд 591 автобусыг төр, хувийн хэвшлийн хүрээнд худалдан авахаар бэлдсэн.

Тодорхой зээлийн эх үүсвэртэйгээр хоёр жилийн хугацаанд төлж барагдуулах чиглэлтэй ажлуудаа уялдуулж байгаа. 40 орчим сая долларын зээлийн эх үүсвэрийг ашиглалтаар төлж дуусахаар санхүүгийн схем гаргасан. Нийт 975 орчим нийтийн тээврийн шинэчлэх шаардлагатай байгаа. Үүнээс 591 ширхгийг нь наймдугаар сарын 20-ны дотор татан авах үүргийг холбогдох албаныханд өгсөн ” гэв.

Холбоотой мэдээ