Товчхон
               

Их дэлгүүрийн уулзвараас ТЭДИ төвийн зүүн хойд уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг хаана

               
2022-05-18 0
Зургийн эх сурвалж: MPA

Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамжны авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд Улсын Их Дэлгүүрийн зүүн урд талын уулзвараас ТЭДИ төвийн зүүн хойд уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлан 2022 оны тавдугаар сарын 20-ны 20:00 цагаас тавдугаар сарын 22-ны 20:00 цаг хүртэл асфальт бетон хучилтын ажил гүйцэтгэнэ. Иймд иргэд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас санууллаа.

Түүнчлэн Баянбүрдийн тойргоос Эх Нялхсын уулзвар хүртэлх 1.09 км авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд Лааганы гудамжны уулзвараас “Хүрд” компанийн 4 замын уулзвар хүртэлх баруунаас зүүн тийш чиглэсэн урсгалд зорчих хэсгийн асфальт бетон хучилтын ажлыг шөнийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлаж хийж гүйцэтгэсэн байна.

Холбоотой мэдээ