Товчхон
               

Будаа, элсэн чихэр, ургамлын тосыг гаалийн албан татвараас чөлөөлөхийг даалгалаа

               
2022-05-19 0

Засгийн газрын хуралдаанаар импортын элсэн чихэр, ёотон, ургамлын тос, бүх төрлийн цагаан будааны жагсаалтыг баталж, Гаалийн татвараас чөлөөлөх, импортлогч аж ахуйн нэгжтэй хариуцлагын гэрээ байгуулахыг үүрэг болгов. ҮСХ-ны энэ сарын 12-ны мэдээгээр дээрх импортын хүнсний үнэ 30 гаруй хувиар өссөн байгаа юм.

УИХ-аас 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийг баталсан. Тус хуулийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд элсэн чихэр, ёотон, ургамлын тос, цагаан будааны гаалийн албан татварыг арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд чөлөөлснөөр өссөн үнэ 4-7 хувиар буурах боломжтойг тооцсон. Мөн хуулийн үйлчлэлийн хугацаанд дээрх бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөц тогтвортой байх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.

Холбоотой мэдээ