Соёлын салбарт хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын нэг Өмнөговийн музей үүдээ нээлээ

               
2022-05-19 0

Өмнөговь аймгийн Даланзадгад хотод нээгдэж буй музей нь орон нутгийн хэрэгцээ шаардлага, санал санаачилгад тулгуурлан Оюу толгой компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” /Gobi Oyu Development Support Fund/-гийн дэмжлэг санхүүжилтээр дэлхийн стандартад нийцсэн засал чимэглэл, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон танхимтай, 4000 гаруй үзмэр эд өлгийн цуглуулгатайгаар иргэд олон нийтэд үзмэрээ дэлгэлээ.

Музейн нээлтэд Соёлын дэд сайд М.Батбаяр оролцлоо. Тэрээр баяр хүргэж үг хэлэхдээ: Энэхүү “Говийн байгаль, түүхийн музей” нь Өмнөговь аймагт төдийгүй Монгол улсын соёл, аялал жуулчлалын салбарт онцлох бүтээн байгуулалт болж байна хэмээн онцоллоо. Мөн музейн нээлтийн хүрээнд “Өмнөговийн түүх соёл” эрдэм шинжилгээний бага хурал болж Соёлын дэд сайд талархал илэрхийлж үг хэллээ.

Музейн үзмэрүүдээс дурдахад Өмнөговь аймгийн нутагт одоогоос 4,500-5,000 жилийн өмнө хүн амьдарч байсан ул мөр бүхий “Цахиуртын хөндий”, “Оцон мааньт”, “Баянзаг”, “Чоно шургуул”, “Төгрөгийн ширээ” зэрэг газруудаас олдсон эртний болон палеонтологийн олдворууд мөн говийн ард түмний дундаас төрсөн алдар гавьяатан, урчууд дархчуудын бүтээлийн дээжис музейд байрлажээ.

Холбоотой мэдээ