Товчхон
               

АНУ Украин дахь ЭСЯ-аа дахин нээжээ

               
2022-05-19 0

АНУ Украин дахь Элчин сайдын яамаа /ЭСЯ/ гурван сарын дараа дахин нээсэн талаар тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен лхагва гарагт мэдэгджээ.

Өнөөдрөөс эхлэн Киев хот дахь АНУ-ын ЭСЯ-ны үйл ажиллагааг албан ёсоор үргэлжлүүлж байна гэж Төрийн департаментын цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд тэмдэглэжээ.

“АНУ улс орноо хамгаалж буй Украины Засгийн газар, ард түмнийг үргэлжлүүлэн дэмжинэ” гэж Э.Блинкен мэдэгджээ. Мөн Киевт эргэн ирж буй ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангах нэмэлт арга хэмжээнүүдийг авсан гэдгийг хэлсэн байна.

Украин дахь АНУ-ын ЭСЯ-ны үйл ажиллагааг хоёрдугаар сарын 14-нөөс буюу Оросын түрэмгийлэл эхлэхээс 10 хоногийн өмнөөс түр зогсоосон бөгөөд ажилтнуудыг нь хоёрдугаар сарын 12-ноос нүүлгэн шилжүүлж эхэлжээ.

Өнгөрсөн сараас Франц, Герман, Их Британи зэрэг Өрнөдийн олон орон Киев дэх ЭСЯ-ныхаа үйл ажиллагааг сэргээж эхэлсэн билээ. 

Холбоотой мэдээ