Товчхон
               

ОХУ Европын дипломатчдыг нутаг буцаана

               
2022-05-19 0

ОХУ-ын Гадаад хэргийн яам лхагва гарагт Европын 85 дипломатчыг “тааламжгүй этгээд” хэмээн зарлажээ. Тэдгээр дипломатчийн 24 нь Италийн, 27 нь Испанийн, 34 нь Францын төлөөлөгчид байна.

Италиас ОХУ-д суугаа Элчин сайд Жоржио Старачег “Оросын дипломат төлөөлөгчийн газрын 30 ажилтныг нутаг буцаасантай холбоотой Итали улсын илт дайсагнасан, үндэслэлгүй үйлдэлтэй холбогдуулан Гадаад хэргийн яамны байранд дуудан ирүүлсэн гэж Оросын мэдэгдэлд дурджээ.

Мөн Москвад суугаа Испанийн Элчин сайд Маркос Гомез Мартинезийг дуудан Испанийн эрх баригчид Франц дахь Оросын 27 дипломатчийг “тааламжгүй этгээд” хэмээн зарласан өдөөн хатгасан шийдвэртэй холбогдуулан хатуу эсэргүүцлээ илэрхийлсэн гэж тус яам мэдэгджээ.

Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард Франц улс Оросын 41 дипломатчийг тус улсаас нутаг буцаах шийдвэр гаргасны хариуд Францын дипломатчдыг нутаг буцааж байгааг мөн мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ