Товчхон
               

НҮБ: Украины боомтуудад буй хүнснийг экспортлохыг ОХУ зөвшөөрөх ёстой

               
2022-05-19 0

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш лхагва гарагт дэлхийн хүнсний хямралыг арилгах дорвитой арга хэмжээ авахгүй бол олон жилийн хугацаатай өргөн цар хүрээг хамарсан өлсгөлөнд нэрвэгдэх болно гэдгийг анхаарууллаа.

Мөн тэрбээр ОХУ-д хандаж Украины хүнсний экспортыг чөлөөлөхийг уриалсан байна. Нью-Йорк хотноо зохион байгуулагдаж буй НҮБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр А.Гутерриш хэлэхдээ, Украины дайн, дэлхийн дулаарал, цар тахал зэрэг нь  дэлхийн хүнсний аюулгүй байдлын асуудлыг улам бүр хурцатгаж байна гэжээ.

Түүний хэлж буйгаар, хоёрхон жилийн дотор хүнсний аюулгүй байдлын ноцтой асуудалтай тулгарсан хүний тоо хоёр дахин нэмэгдэж, цар тахлын өмнөх 135 саяас 276 сая болон нэмэгдээд байгаа аж.

Тэрбээр нэмж хэлэхдээ, хагас сая гаруй хүн өлсгөлөнгийн байдалд амьдарч байгаа нь 2016 онтой харьцуулахад 500 гаруй хувиар өссөн байна.

Мөн А.Гутерриш Украины үр тарианы экспортыг чөлөөлөхийг ОХУ-д уриалаад, “Украин улсын хүнсний үйлдвэрлэлийг дахин сэргээхгүйгээр хүнсний хямралыг үр дүнтэй шийдэж чадахгүй. Тиймээс Украины боомтуудад хадгалагдаж буй хүнсний бүтээгдэхүүнийг аюулгүй, найдвартай экспортлохыг ОХУ зөвшөөрөх ёстой. ОХУ-ын хүнс, бордоо дэлхийн зах зээлд хязгаарлалтгүй нэвтрэх ёстой”  гэжээ.       

Холбоотой мэдээ