Монгол Улсын үндэсний номын сан, “Голомт” сангийн хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ёслол боллоо

               
2022-05-20 0

Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд Монгол Улсын Үндэсний номын сангийн шинэ барилгын интерьер дизайн болон “Орчин үе-Номын сан” сургалтын төслийн санхүүжилтийг “Голомт” сан нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлэхээр өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Үндэсний номын сангийн шинэ барилга Сүхбаатар дүүрэгт барилгын ажил 87%-ийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

Шинээр ашиглалтад орох номын сангийн төрөлжсөн уншлагын танхимууд, давхруудын чөлөөт орон зай болох 3150 м.кв талбайн дотоод тохижилтын орчин үеийн хэв маяг бүхий интерьер дизайны зураг төслийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх төсөл болон гадаад орны номын санд мэргэжил дээшлүүлж, бодит нөхцөлд дадлагажуулах, орчин үеийн үйлчилгээний туршлагаас суралцах “Орчин үе-Номын сан” сургалтын төслүүдийг “Голомт” сан дэмжиж санхүүжилтийг шийдвэрлэхээр болж байгаа юм.

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг, Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо, “Голомт” сангийн гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл нар оролцлоо.

Холбоотой мэдээ