Товчхон
               

Монголын дөрвөн бүсгүй хүрэл медаль хүртлээ

               
2022-05-20 0

ОХУ-ын нийслэл Москвад болж буй Иван Поддубныйгийн нэрэмжит мэргэжлийн лигийн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд Монголын дөрвөн бүсгүй хүрэл медаль хүртэв.

50 кг-ын жинд “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Д.Отгонжаргал, 55 кг-д “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Сумъяа, 57 кг-д Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт ОУХМ Х.Болортуяа, 72 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт ОУХМ Э.Даваанасан нар хүрэл медаль хүртжээ.

Өнөөдөр шөнийн 00.00 цагт чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүд болон сонгомол барилдааны бүх жингийн алтан медалийн төлөөх барилдаан болох бөгөөд манай улсын таван бөх хүч үзнэ.

Холбоотой мэдээ