Товчхон
               

Японд омикрон хувилбарын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ

               
2022-01-13 0

Японд коронавирусний омикрон хувилбарын халдвар авсны улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ.

Мөн тус улсад 1 дүгээр сарын 12-ны өдөр коронавирусний халдвар авсан 13 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн дөрвөн сарын хугацаанд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.

Цар тахлын зургаа дахь давалгаатай тулгараад байгаа Ерөнхий сайд Фумио Кишидагийн нэн тэргүүний зорилт нь урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын ачааллыг бууруулах явдал юм.

Нийслэл Токио, Осака зэрэг томоохон хотуудад вирусний тархалт өндөр байгаа нь ихээхэн эрсдэл дагуулаад байна. Тухайлбал, 1 дүгээр сарын 12-нд Токиод 2198, Осокад 1711 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны 9 дүгээр сараас хойш хот тус бүр анх удаагаа 1000-аас дээш халдварын тохиолдол бүртгэгдсэн өдөр болжээ.

Омикрон хувилбарын тархалт хурдтай байгаагийн улмаас тус хоёр хотод халдварын тохиолдол өнгөрсөн долоо хоногийнхоос зургаа дахин нэмэгдсэн байна.  

Холбоотой мэдээ